Дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1915 оны наймдугаар сарын эхээр Туркийн нутагт Британийн 267 цэрэг ор сураггүй алга болон бүхний гайхшралыг төрүүлжээ.
Хурандаа Бошем, ахмад Бек нараар удирдуулсан эдгээр цэргүүдийг 60-р өндөрлөгийг довтлуулахаар тушаал өгөн илгээсэн аж. Замдаа цэргүүд битүү мананд орсон ба манан шингэрээд алга болсны дараа 267 цэрэг бүгд ор сураггүй алга болсон байна. Хожим нь тэдэнтэй тулалдаж байсан Туркчуудаас асуугаад ч сураг гаргаж чадаагүй ажээ.
Британийн удирдлагын зүгээс энэхүү тохиолдлыг олон жил нууцалж нийтэд дэлгэхгүй байсан аж. Харин саяхнаас ил тод болж ирснээр эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж эхэллээ.
Шинжээчдийн таамаглалаар тэрхүү манан нь харь гаригийн хөлөг байсан, эсвэл тэр хэсэгт цаг хугацаа, орон зайн өөр хэмжигдэхүүн үүсэн алга болсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )