Саяхан Польшийн Лодзь хотын амьтны хүрээлэн рүү шөнийн цагаар танхай этгээдүүд дайрснаас болж хоёр анааш нас баржээ.
Gazeta.kz мэдээлснээр балмад залуус шөнө дунд зоопаркт дайран орж, газраас хогийн савнууд шүүрч аван амьтдын тор руу нүүлгэж,мэдээллийн самбар, үзэгчдийн суудаг сандлуудыг хэмхлэн, анаашнуудын торны хаалгыг эвдлэхийг оролдсон байна.
Маргааш өглөө нь зоопаркийн ажилтан гурван настай анааш байран дотроо нас барсан байхыг олжээ. Мөн нэг хоногийн дараа зургаан настай анааш үхсэн байна.
Эдгээр анаашнуудыг айснаас болж нас барсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )