Өнөөдөр орон нутгийн цагаар 16:37-д Хятадын баруун хойд зүгт орших "Цзюцюань" сансрын нисэх буудлаас "Шэньчжоу-9" сансрын хөлөг гурван нисэгчийн бүрэлдэхүүнтэй сансарт хөөрөх ба тэдний нэг нь BBC-н нисгэгч Лю Ян хэмээх бүсгүй ажээ.
Экипажийн бүрэлдэхүүнд Лю Янаас гадна хөлгийн ахлагч Цзин Хайпэн, нисгэгч Лю Ван нар орж байна.
"Шэньчжоу-9" тэднийг сансрын тойрог замын "Тяньгун-1" станцад хүргэж өгөх ба тус багийнхан тэнд 10 өдөр ажиллаж эрдэм шинжилгээний туршилт судалгааны ажлууд гүйцэтгэх аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )