Сенсааци: Дэлхийг сөнөөх галт уул сэргэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 17

Энэ галт уул Боливит оршдог. Энэ сарын хоёрны өдөр тус улсын өмнөд хэсэгт 6,0 магнитийн газар хөдлөлт болсон билээ. Америкийн газар зүйн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Якуиба хотоос зүүн өмнөд зүгт газрын гүнд 519 км-т байсан аж. Үүний улмаас Өмнөд Америкт орших Утурунку гэх галт уул сэргэжээ. Энэ нь Боливийн баруун өмнөд хэсэгт далайн түвшнөөс зургаан мянган метрт оршдог байна. Эрдэмтдийн гол санаа зовоож байгаа зүйл нь энэ галт уулнаас оргилох гэж буй магма нь энгийн галт уулныхаас 10 дахин их байгаа гэнэ. Хэрвээ галт уул дэлбэрсэн тохиолдолд дэлхийн цаг уурт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч сүйрлийн хэмжээнд ч хүрэх магадлалтай хэмээн тайлбарлаж байна. Утурунку галт уул нь хамгийн сүүлд 300 мянган жилийн өмнө оргилж бүс нутагтаа асар их гамшиг учруулж байсан гэдэг.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top