Нас барсан хүн хүүхэд төрүүлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

Израилд анх удаа нас барсан бүсгүйн өндгөвчөөс өндгөн эсийг авч хөлдөөх замаар анагаахын банкинд байршуулахыг шүүх эцэг эхэд нь зөвшөөрчээ.

17 настай охин зам тээврийн ослоор нас барсан ба эцэг эх нь охиныхоо зүрх, уушиг, элгийг бусдын амь насыг аврахын тулд шилжүүлж, харин өндгөн эсийг нь авч үлдэн зээ хүүхдүүдээ харах хүсэлтэй байгаа өргөдлөө энхтайвны шүүхэд гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд нас барсан эрчүүдийн эр бэлгийн эсийг авах явдал хэд хэд гарч байсан ба харин эмэгтэй хүний өндгөн эсийг авах талаар анхны тохиолдол ажээ.

Охиныхоо хүүхдүүдийг харахын тулд эдгээр эцэг эхэд эр бэлгийн эсийн донор, хүүхэд тээгч эхийг олох асуудал байгаагаас гадна охин нь үнэхээр хүүхэдтэй болохыг хүсдэг байсан хэмээх баталгааг шүүхэд гаргаж өгөх ёстой юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top