Энэ хэрэг ОХУ-ын Петербург хотод болжээ. Төрсөн эхийнхээ аминд хүрсэн 17 настай дунд сургуулийн хүүд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ сарын 8-ны өдрийн орой хүү ээжтэйгээ маргалджээ. 35 настай эмэгтэйн хувьд хүүгээ компьютер тоглохыг нь болиулахын тулд хүчээр цахилгааныг нь салгаад өрөөнөөс нь хөөн гаргажээ. Харин улайрч донтсон хүү өрөөний хаалгыг эвдэн ороод эхийгээ хэд хэдэн удаа хутгалчихаад компьютероо асаан үргэлжлүүлэн тоглож эхэлсэн гэнэ. Бүсгүй хүнд шархдсан бөгөөд утсандаа хүрч чадсанаар түргэн тусламж дуудсан байна. Цагдаагийнхны мэдээлснээр эмнэлгийнхэн ирэхэд хүүхэд нь үргэлжлүүлэн тоглосоор байжээ. Харин эх нь аль хэдийн амьсгал хураасан байсан аж. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж хүүг урьдчилан хорих ангид хүргэсэн гэнэ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )