1994 оны Дэлхийн мисс, Болливуд ба Холливудын кино од, авьяаслаг жүжигчин Айшварии Рай 7 сарын өмнө төрж охинтой болсон билээ. Тэрээр өөрийн тоглосон олон сайхан киноны дүрээр үзэгчдийн танил болж, алдар хүндийн оргилд хүрсэн түүнийг сайхан бүсгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тэр бүү хэл алдарт Жулия Робертс түүнийг энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэж бахархан өгүүлсэн билээ.
Ямар ч сайн зүйл өөртөө тодорхой хэмжээний саар тал агуулж байдгийн хувьд тэрээр өнгөрөгч арваннэгдүгээр сард хүүхэд төрүүлснээсээ хойш алдарт жүжигчин бүсгүй маань асар хурдтайгаар жин нэмж эхэлжээ.
Тэрээр өөрийн шүтэн бишрэгчиддээ турах гэж нэг их яарахгүй байгаа талаар мэдэгджээ.
Саяхан нэгэн папараци түүнийг машины арын суудалд сууж явахад нь зургийг нь дарж амжснаар алдарт одын эргэн тойронд ихээхэн шуугиан тарьсан байна.
Зарим нь алдарт Виктория Бэкхем, Анжелина Жолие нараар жишээ татан хайртаа жүжигчнээ эх орныхоо нэрийн өмнөөс турах ёстой хэмээн үзэж байхад зарим нь түүний эрхэнд халдах ёсгүй, зориуд турах оролдлого хийвэл нялх охинд нь сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )