Хирошимагийн аймшиг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

Дэлхийн II дайны үед АНУ-ын цэргүүд Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэлсэн аймшигт түүхийг хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл мартаагүй. Тодруулбал тухайн үед  Хирошима  хот нь Японы цэргийн чухал ач холбогдолтой төв байсан бөгөөд 43 мянган хүнтэй цэргийн томоохон нэгтгэл байрлаж байсан юм. 1945 оны наймдугаар сарын 6-ны даваа гаригийн өглөө Хирошима хот үнсэн товрог болж 300 мянган хүн амаас 80 мянга нь нас барж, 140 мянган хүн шархдаж, цацраг идэвхт туяад хордон, насаараа зовж шаналах болсон эмгэнэлт түүх эхэлсэн билээ. Энэхүү аймшигт үйл явдлын сөрөг үр дүн, гэрч өнөөдрийг хүртэл Японд байсаар байна.

Энэхүү зурган мэдээг зүрх муутай нь үзэхгүй байсан нь дээр гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top