Уфа хотод урьд хожид гарч байгаагүй жигшүүрт хэргийг мөрдөж байна. Нэгэн эр өөрийн эхнэр болон гурван хүүхдээ хутгаар амь насыг нь бүрэлгэжээ. Азаар хутганы шархтай том охин нь амьд үлдэж сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.
26 настай бүсгүй болон түүний хүүхдүүдийн цогцсыг хэд хоногийн дараа олжээ. Хүүхдүүдийн том нь 4 настай, бага нь ой гаруйтай байсан байна.
Гэрт нь гэнэт хүүхдүүдийн уйлах, инээх дуу сонсогдохгүй удангуут хөршүүд нь анзаарч, мөн хамаатнууд нь утсаа авахгүй гурав хононгуут нь анзаарч гэмт хэргийг олж мэдсэн ажээ.
Владимир Беляев гэгч 38 настай эр гэр бүлийн ээлжит маргааны үед хилэгнэн эхнэр хүүхдүүдийнхээ амийг хөнөөжээ. Хэдийгээр өмнө нь хэрүүл маргаан хийж сонсогддог байсан боловч олон хүүхэдтэй тэрхүү аавыг хутга шүүрч гэрийнхнээ хорооно гэж огт төсөөлөөгүй хэмээн хөршүүд нь ярьжээ. Тэрээр гэрийнхээ алсны дараа гал тогооныхоо гаазыг асааж орхиод оргон зайлсан байна.
Эрэн сурвалжлах тусгай албаныхан түүнийг Уфа хотоос баривчилжээ. 5 настай Настя охин алагдсан ээж, дүү нарынхаа дэргэд цусаа гоожуулан гурав хоног шархтай байсныг олж эмнэлгийн сэхээнд хэвтүүлсэн аж.
Хэрэгтэн бүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба мөрдөн байцаалтын үед “Яах гэж гэрийнхнээ хөнөөсөн бэ?” хэмээн асуухад “Тийм л юм болчихлоо” хэмээн шал тоохгүй хөндий хүйтнээр хариулсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )