-Лопесийн өгзөг мэдээж Мадоннагийнхаас лаг л даа...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 17

Тэд өдгөө хоёулаа дэлхийн аялан тоглолтоо эхлүүлээд байгаа. Ингэхдээ заавал ямар нэгэн зүйлээрээ бие биенээсээ ялгарахыг тэд хүснэ. Энэ үеэрээ  МАДОННА Стамбульд болсон тоглолтынхоо үеэр үзэгчдэд хөхнийхөө товчийг харуулсан бол Ромд тайзнаас стринг дотоожоо сурталчилсан. Тэгвэл хоёр хоногийн өмнө тэр Миланд бас өгзөгөөрөө үзэгчдийг “дарж алах” шахжээ. За дуу одоо 53-тай авгайгийн өгзөгийг харах ямар л олигтой л байв гэж дээ... Тэр өдгөө залуу халуун байхаа болио биз дээ. Үүнийг нь фанатууд нь ч, өөрөө ч ойлгож байгаа.

Тэгвэл  дэлхийг тойрч байгаа Женнифер Лопесийн хувьд үзүүлж харуулах зүйл ихтэй байгаа аж. Dance Again хэмээх шинэ клипээ дэмжих тоглолтуудаа хийж байгаа түүний эхний тоглолт Панамд болжээ. Аан харин энэ тайзан дээрээс Лопесийн алдарт өгзөгийг үзэгчид хараад баймаар байсан хэмээн хэвлэлүүд бичжээ. Бие барьсан  тод өнгийн комбинезонтай түүнийг бараг бүгд нүцгэлж харсан байлгүй. Женнифер ч өөрийн биеийн гоолиг хэсгээ сайн мэдэрдэг, түүнийгээ ч ашиглахдаа гаргуун л даа... Үнэхээр ч Логийн өгзөг Мадынхаас дээр байгаа биз дээ, айн...

Р.Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top