АНУ-ын Ерөнхийлөгч ресторанд тооцоо хийхээ мартжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 17

Барак Обама өнөөдөр АНУ-д болж буй Аавуудын баярыг тохиолдуулан Вашингтоны нэгэн зоогийн газарт өөрийн сонгогчдын төлөөлөл болох хоёр цэргийн албан хаагч, хоёр үсчинг хоолонд урьж цаг үеийн асуудлаар ярилцсан байна.

Обама болон түүний зочид ногооны хачиртай хонины махан барбекю, цагаан будаа захиалж иджээ. Ингээд хоолны тооцоо нь 55,5 доллар болсон боловч хэн нь ч төлөлгүй бүгд ресторанаас гараад явчихаж. Зоогийн газрын эзэд нэг их сүр бадруулалгүй, зөвхөн энэ тухай Цагаан ордны Захиргаанд мэдэгдсэн аж. Захиргааны зүгээс тэр даруйд асуудлыг зохицуулсан байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top