Индонез улсын шүүхээс фэйсбүүк сайтад шашныг эсэргүүцсэн утгатай сэтгэгдэл бичсэнийх нь төлөө нэгэн иргэнийг 30 сар хорих ял оноожээ. Александр Ан гэгч 30 настай шашин шүтлэггүй үзэлтэн залуу фэйсбүүк сайтын шашны группт исламын шашныг үгйсгэсэн сэтгэгдэл бичжээ. Тэрбээр зөнч “Мухаммедын” зургийн доор “Хэрэв бурхан үнэхээр оршин байдаг юм бол хүмүүс яагаад ингэж их зовдог юм бэ” хэмээн бичиж хэлэлцүүлэг өрнүүлжээ. Исламын шашинтай хүмүүс түүний бичсэн сэтгэгдэлд дургүйцэж цагдаад хандсан байна. Харин Исламын шүүх хурлаас түүнийг “шашныг гутаан доромжилсон” гэж үзэн 30 сар хорьж, 10,600 долараар торгох шийдвэр гаргажээ. “Эмнести интернейшнл” байгууллагынхан Александр Аныг хорих нь буруу гэж үзэж буйгаа мэдэгдсэн ч шүүх шийдвэрээ өөрчлөөгүй байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )