Египетийн шинэ Ерөнхийлөгчөөр Мохаммед Морси тодрох бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

Хосни Мубаракт 30 жилийн турш дарлуулсан Египетийн ард түмнийг удирдах төрийн тэргүүн өнөөдөр тодрох гэж байна. Тодруулбал Египетийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд тус улсын 16 улс төрч өрсөлдсөнөөс Ерөнхий сайд асан Ахмед Шафик, "Лалын ахан дүүс" хөдөлгөөний удирдагч Мохаммед Морси нар хоёрдугаар шатанд тунаж үлдээд байна.  

Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны саналын хуудсыг тоолж байгаа бөгөөд олон сая саналыг тоолоход багагүй хугацаа хэрэгтэй байгаа гэнэ. Өнөөдөр өглөөний 10:15 минутын байдлаар Мохаммед Морси 5,648,000 санал авсан бол түүний өрсөлдөгч Ахмед Шафик 4,705,000 санал авчээ.

Сонгуулийн ажиглагчдын мэдэгдэж байгаагаар "Лалын ахан дүүс" хөдөлгөөний удирдагч Мохаммед Морси 52.5% саналаар Египетийн Ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа гэнэ. Бид сонгуулийн талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top