Энэхүү аргаар ертөнцөд мэндэлсэн хүүхдүүд жингийн илүүдлээр өвчлөх магадлал жамаараа төрөгсдөөс хоёр дахин илүү байдаг аж.
АНУ-ын Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эмч нар ийм дүгнэлтийг гаргажээ.
Сюзанна Ха эмчээр ахлуулсан эмнэлгийн баг судалгаа явуулахын тулд төрөхөөр бэлдэж буй 1300 эхчүүдийг сонгон авчээ. Үүний дараа тэрээр бүх төрсөн хүүхдүүдийг ажиглаж эхэлсэн ба тэдний 25 хувь нь “кесарево” хагалгаагаар төрсөн байв. Эдгээр хүүхдүүдийг эмч нар төрснөөс нь авахуулаад 3 нас хүртэл эрүүл мэндийг нь судалж ажигласан байна. Энэ явцад хүүхдийн жингийн илүүдлийн шинж тэмдэг жамаараа төрөгсдөд 7%, кесаревээр төрсөн хүүхдүүдийн 15%-д илэрчээ.
Энэхүү үзэгдэл нь урагийг төрөх явцад бүрэлддэг шулуун гэдэсний микрофлорын онцлогоос шалтгаалдаг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )