Зорчигчдын яриаг нууцаар сонсож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

Канадын хил хамгаалалтын албаны төлөөлөгч Крис Кели өгүүлснээр нийслэлийн олон улсын нисэх буудлын танхимд зорчигчдын яриаг сонсох төхөөрөмж суурилуулсан байна. Энэ нь улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.

Энэхүү төхөөрөмжид суурилсан микрофон асар өндөр хүчин чадалтай, нарийн мэдрэмтгий ажээ. Хил хамгаалалтын албанаас мөн 500 мянган долларын өртөг бүхий хүний нүдэнд үл харагдах 88 видеокамерыг суурилуулж байна.  

Эдгээр камер нь зорчигчдын бичлэгийг хийн архивд хадгалах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй  танилцуулга мэдээллийг тус албаны вебсайтад байршуулсан аж.

Канадын эрх баригчдын зүгээс энэ үйлдлийг дэмжин, агаарын замаар хар тамхи, хууль бус зүйлс тээвэрлэдэг гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсооход чухал үүрэгтэй хэмээн үзэж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top