2012-2015 оны хооронд Хятадад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах олон төслүүд хэрэгжих бөгөөд үүний ачаар 13 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн тусламж үйлчилгээ авч, нөхөн сэргээлтэнд хамрагдах тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн албанаас мэдээлжээ. Энэхүү үндэсний хөтөлбөрт зааснаар дээр дурдсан хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор нийгмийн халамж үйлчилгээний системийг сайжруулахаар тусгасан байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд өндөр насны даатгалын зэрэгцээ эмнэлгийн үндсэн даатгалд хамрагдаж, амьдралын нөхцөл байдлыг системтэйгээр баталгаажуулах тэтгэмжид хамрагдах аж. Ажил эрхлэлтийн тухайд 2015 оны сүүл гэхэд хот хөдөөд нийтдээ 800000 ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )