Британийн Уэльс-д 15 настай хүү хуучин найз охиноо яаж хороох талаар Facebook-ээр найзуудтайгаа саналаа солилцон, нөгөөдүүл нь хэрэв түүнийг энэ үйлдлээ хийж чадвал үнэгүй хоолонд даахаар мөрийцсөн байна.
Ингээд хүү найз охиноо цэвэр агаарт зугаалъя хэмээн урьж дагуулж яваад регбийн бөмбөгийн хэмжээтэй чулуугаар үхтэл нь балбажээ.
Хүүгийн хувьд ухаалаг авьяастай, боломжийн сайн амьдралтай гэр бүлд өссөн, эцэг эх нь итгэгч хүмүүс байжээ.
Охины гэр бүлийнхэн шүүх хурал дээр өгүүлэхдээ хөөрхий охин нь хамгийн ихээр хайрлаж, итгэдэг байсан хүнийхээ гарт зэрлэгээр амь үрэгдсэнд маш их харамсаж байгаагаа илэрхийлэн алуурчинд шүүхээс оногдуулж буй шийтгэлд сэтгэл дундуур байсан ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )