Оддын шүүмжлэгчид, папарациудын зүгээс өндөр үнэлгээ авсан Холливудын хамгийн сайн ээжүүдээр Дженнифер Гарнер, Риз Уизерспун, Сандра Буллок нарыг нэрлэжээ. Эдгээр одод нь хүүхдүүддээ илүүтэй анхаарч, тэдэнтэйгээ байнга хамт байхын тулд маш ашигтай гэрээ хэлцлүүдээс татгалзаж байсан байна.
Хамгийн муу ээжээр алдарт дуучин Кристина Агулераг тодруулжээ. Тэрээр баяр наадам, үдэшлэгээр хэсэж, бага насны хүүдээ анхаарал тавьдаггүй, нөгөөх нь энд тэндээ хөх толбо,шарх шалбархайтай, хайнга хувцасласан байдалтай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гардаг хэмээн шүүмжилсэн байна.
Муу ээжүүдийн хит-парадын дараагийн байрт үзэсгэлэнт Дженнифер Лопес оржээ. Түүнийг хүүхдүүдээ ч үл хайхран Каспер Смарттай хэт зугаацаж байгаа, үүнийхээ тулд асрагч хөлслөн хүүхдүүдээ харуулдаг гэжээ.
Гуравдугаар байранд алдарт Анжелина Жолиг нэрлэжээ. Тэрээр хүүхдүүддээ хэт их фаст-фүүд хэрэглүүлдэг, тоглоомон зэвсгээр наадуулдаг хэмээн буруутгажээ. Мөн хүүхдүүддээ хэвлэл мэдээллийн анхаарлыг их чиглүүлдэг, ингэснээрээ өөрийн “ээж” гэсэн стиль имижээ пиардаж байна гэж үзэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )