Оросын загвар өмсөгч Ирина Шейк Каннын кинофестивалийн улаан хивсний ёслол дээр de Grisogono үнэт эдлэлийн ордны эзэн Фаваза Гроузитой хамт гарч ирэн тэнд оролцож байсан бүх эрчүүдийн анхаарлыг татжээ. Тэрээр үнэт эдлэлийн компанийн сурталчилгаа хийхээр Каннд хүрэлцэн ирсэн аж.
Түүний чөлөөтэй урт оноотой гоёмсог улаан даашинзтай, de Grisogono компанийн үнэт эдлэлээр чимэглэсэн зургийг Холливудын алдарт жүжигчин Брэд Питт гар утасныхаа камераар авч байжээ.
Тэнд байсан эрчүүд энэ үзэсгэлэнт бүсгүйтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж байсан хөл бөмбөгчин Криштиан Роналдад атаархаж байсан байна.
Оросын супер-модель Ирина Шейк 1986 онд төржээ. Түүний бүтэн нэр Ирина Шайхлисламова ба загварын ертөнцийнхөн богиноор Ирина Шейк гэж дууддаг ажээ.Тэрээр өндөр гуалиг бие, үзэсгэлэнт гадаад төрхөөрөө гайхагддаг бүсгүй юм.
Италийн дотуур хувцасны «Интимиссими» (Intimissimi) болон «Guess» фирмийн нүүр царай болж байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )