Согтуу хүүхнүүд таксинд барьж явсан дотоож, хөхөвчөө хаядаг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

-Нэгэн жолооч томоо гээчийг чемоданыг нь эзэнд нь өгөх гэтэл буцааж авахаас татгалзсан байна. Учрыг нь ойлгохгүй гайхсан жолооч цагдаад уг чемоданыг аваачиж өгөхөд дотор нь дүүрэн порнографф чиглэлийн материал байжээ. Эзэн нь тэр бүхнээс залхсан бололтой.

-Таксинд ихэвчлэн ноутбук, гар утас, шүхэр, цүнхээ хүмүүс мартан буудаг. Тэгвэл Лондонд л гэхэд зургаан сарын дотор 54.872 ш гар утас, 3179 ноутбукийг таксинд мартсан гэх бүртгэл байдаг аж.

-Шөнийн амьдрал ихтэй хотод зоригчид машинд виагра болон бэлгэвчээ унагаагаад оддог гэнэ.

-Харин тоглолтын дараа хөгжимчид зэмсэгээ, жүжигчинд хиймэл, үс сахал, малга зэргээ орхиод л буудаг гэнэ.

-Амьтдаа мартах. Гайхалтай багаа биз. Сайн андаа мартдаг нь муу л байх. Жолооч нар хааяа арын суудал дээрээсээ яст мэлхий, далайн гахай, туулай зэргийг олдог аж.

-Задгай наргисан зарим нь таксинд нөхрөө эсвэл эхнэрээ орхиод л бууна. Нэг залуу найз бүсгүйгээ орхиод буусныг нь мэдээгүй байсан жолооч “унтаж байгаа гүнжийг” нь цагдаагийн газарт хүргэж өгчээ.

-Машинаасаа пулемет эсвэл 100.000 ам.долларын үнэ бүхий ууттай алмааз эрдэнэс олбол ямар гайхалтай байх билээ. Ийм “олзыг” Лондонгийн нэгэн таксист олсон ч эзэн нь олдсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.        

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top