Google терроризмыг сурталчилсан 640 бичлэгийг устгав

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 19

Дэлхий дахинд болж буй сонин хачин мэдээллийг хамгийн түрүүнд цахим ертөнцөөс олж мэддэг билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн ширүүн өрсөлдөөн дундаас цахим мэдээлэл цойлон гарч ирж байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж богино хугацаанд өргөн мэдээлэл авах боломжтой ч цахим мэдээлэлд тавих хяналт байхгүйгээс онлайнаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо өссөөр байгаа аж.

Тиймээс "Google" компани терроризмыг сурталчилсан, уриалан дуудсан, 640 гаруй бичлэгийг "Youtube"-ээс устгажээ. Мөн цаашид хараалын үг хэллэг агуулсан, бусдын эрх ашигт халдсан бичлэгүүдийг устгах гэнэ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top