Хуурамч “түргэний машиныг” илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 19

Цагдаагийн ажилтнууд Москвад хуурамч “түргэний машин” ашиглан хууль бусаар, төлбөртэйгөөр өвчтөн зөөвөрлөж байсан Ногинскийн харьяат хоёр иргэнийг баривчилжээ.

Тэрээр жил орчмын өмнө 27 настай Сергей тохиолдлоор хуучин актлагдсан түргэний машин худалдаж авчээ.  Тэр үед гэнэт энэ машинаа зориулалтаар нь ашиглан өвчтөн зөөж мөнгө олох санаа төрсөн байна. Ингээд 18 настай танил Михаилыг хамтрагчаар олж бизнесээ эхэлжээ.

Тэд эмнэлгүүдийн ойролцоо өвчтөн тээвэрлэх талаар зар сурталчилгаагаа тавин хүмүүст төлбөртэй үйлчилж эхэлсэн байна. Тэр хоёр эмнэлгийн анхан шатны ямар ч мэдэгдэхүүнгүй, тэр бүү хэл жолооны үнэмлэх ч гүй байсан ажээ. Түргэний машиныг хэн ч зогсоож шалгадаггүйг тооцоолсон нь зөвдөж эхний үедээ бизнес нь нилээн урагштай байж, өдөрт орлого нь дор хаяж 3000 рублээс буудаггүй байсан аж.

Харин нэгэн удаа хотын 12-р эмнэлгийн нэгэн эмч тэдэнтэй лифтээр хамт явж байхдаа хувцаслалт, байр байдлаас нь сэжиг төрөн хэдэн асуулт асуун шалгаж юу ч мэдэхгүй нь илрэнгүүт сэргийлэхэд мэдэгдэн баривчлуулсан байна. Тэднийг шалгахад аль ч түргэн тусламжийн станцад бүртгэлгүй, машины улсын дугаараа хуурамчаар хийсэн, өөрсдөө жолооны эрхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Мөн энэ хэрэгтэй уялдан тусгай зориулалтын машиныг хувь хүнд зарахдаа ямар дүрэм журмыг баримталдаг талаар тодруулахад тусгайлсан зүйл заалт байхгүй байсан нь хуулийн цоорхойг ашиглах боломжийг тэдэнд бүрдүүлж өгсөн хэмээн үзэж байгаа ажээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top