Оросын хуурамч цэргийн сургуулийг хаалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 19

Петербург хотод Кировоградын харьяат 50 настай нэгэн этгээд хуурамч Цэргийн академийн салбарыг ажиллуулан цэргийн ар тал, зам тээвэр гэсэн мэргэжлээр төгсгөж байсныг илрүүлэн хаажээ.

Тэрээр оюутнуудаас  төлбөр аван, лекц уншиж, сургалтын төгсгөлд хэнд ч хэрэггүй хуурамч диплом гардуулж байсан байна. Иймэрхүү маягаар хоёр ч удаагийн төгсөлт хийж амжжээ. Энэхүү хэрэг илэрсний дараа түүний гэрт нэгжлэг хийх үед олон тооны хуурамч диплом,бланк, бичиг баримтууд олдсон байна.

Оюутнуудад итгэл үнэмшилтэй харагдахын тулд тэрээр офицерийн дүрэмт хувцас өмсөн, анх дэд хурандаа цолтой байснаа ахиулж хурандаа цолтой мөрдөс зүүх болсон байна.

Уг залилагч этгээдийг баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top