Доминикан залууст эмэгтэй хүний хөх ургажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 19

Тус улсын иргэн ах дүү гурвын хөх эмэгтэй хүнийх шиг томрон ургаж эхэлсэн нь багагүй дуулиан дэгдээгээд байна.  Тэд сүүлийн хоёр жил хэвийн амьдрал гэдгийг бараг мартах шахаад байгаа гэнэ. 11, 12, 17 настай тэднийг үе тэнгийнхэн нь элдвээр шоолж доромжлон, гейчүүд ч гэж хэлэх нь энүүхэнд болж. Ингээд аргагүйн эрхэнд тэд мэргэжлийн эмчид ханджээ. Орон нутгийн мэргэжилтнүүд үүнийг маш ховор тохиолдох генетикийн өвчлөл гээд энэ нь тэдний биед эр эм гормоны үржил зэрэг явагдаж байгаа бөгөөд үүнийг зогсоох ямар ч боломжгүй хэмээжээ. Харин хөвгүүдийн эцэг Филипе ямар ч хамаагүй мэс заслын аргаар томорсон хөхийг нь багасгах, ургалтыг нь зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна. Харин мэс засалч Педро Антонио Дельгадо өндөр төлбөрийг нь хийсэн тохиолдолд хүнд мэс заслыг хийж болох юм гэжээ.

Р.Слава  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top