Баруун өмнө зүгээс Япон руу чиглэн “Гучол” хэмээх асар хүчтэй далайн хар салхи ирж яваа тул дотоодын 185 онгоцны нислэг хойшилжээ.
Өнөө оройдоо өмнө зүгийн Кюсю арлыг дайран Японы гол арал болох Хонсюд цохилт өгөх магадлалтай байна.
Эрх баригчдын зүгээс ард олондоо хандаж, үер усны аюулд сэрэмжтэй байн, гэр орноосоо гарахгүй байхыг сануулжээ. Онцгой бүсэд байгаа 2000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Энэ хар салхины цохилтын хурд 50 м/сек хүрдэг ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )