Италийн багийн хөгжөөн дэмжигч алагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 19

Торонто хотын нэгэн кафед Итали-Ирландын багуудын тоглолтыг үзэхээр цугларсан хөгжөөн дэмжигчдийн дунд маргаан үүсэн буудалцаанд хүрснээр нэг хүн амь үрэгдэн, нэг нь шархдаж эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаагийнхан тэнд байсан гэрчүүдийг байцаан шалгаж байна. Тэдний өгүүлснээр “Бяцхан Итали” районд байрладаг “Сицилийн кафед” уг хэрэг болсон бөгөөд 5 удаа буу дуугарсан хэмээжээ.

Дашрамд дурдахад, Италийн баг 2:0 харьцаагаар ялан хэсгээсээ шалгарч Евро-2012-ын дараагийн шатанд тоглохоор үлдсэн байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top