Казахстанд оргосон хилчдийг хайж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 19

Улсын хил хамгаалах албанаас мэдээлснээр өнөө өглөө "Тер-сайрык" хилийн заставаас 11 хугацаат цэргийн албан хаагч оргон зайлсан байна.

Эдгээр цэргүүд өнгөрөх 11-р сард татагдсан ба бүгд зэвсгээ орхин явсан байжээ.

Заставын дарга эхлээд өөрийн хүчээр хайж олохыг оролдон нилээн хугацаа алдаж дээд удирдлагадаа мэдээлсэн аж.

Энэ бол Казахстаны хилийн застав дээр гарч байгаа хоёр дахь томоохон хэрэг юм. Өнгөрөгч тавдугаар сард "Аркан-Керген” пост дээр 15 хүн амь үрэгдсэн хэрэг гарч сэжигтнээр амьд үлдсэн ганц хилчин Владислав Челах шалгагдаж байгаа билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top