Шотландын сургуулийн сурагч 9 настай Марта Пейнийг сургуулийн гуанзныхаа хоолны зургуудыг интернетэд нийтлэхийг хоригложээ.
Тэрээр сар гаруйн өмнө блог нээн сургуулийн хоолны газрын талаар нийтэлж эхэлжээ. Марта тэнд өгдөг хоолнуудын зургийг өөрийн тайлбартай, 1-10 хүртэл оноогоор дүгнэн нийтэлдэг байж. Түүний блог нээгдсэн цагаасаа дэлхийн интернетэд хит болж энэ богино хугацаанд 2 сая гаруй уншигчтай болж амжжээ. Мөн Герман, АНУ, Испаниас хүүхдүүд сургуулийн хоолныхоо зургийг илгээж эхэлсэн байна.
Энэхүү байдал нь түүний сургуулийн захиргаанд таалагдаагүй учраас блог хөтлөхийг нь зогсоосон ажээ.
Ингэснээр блогоороо дамжуулж 3000 фунт стерлинг олж, ядуу орнуудын өлсгөлөнтэй тэмцдэг буяны байгууллагад хандивлана гэж мөрөөдөж байсан хүсэл нь биелэгдэхгүйд хүрчээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )