АНУ-ын Скриппсийн Хүрээлэнгийн эрдэмтэд хүний уургийн нэгдлийг ашиглан, хар тамхинд донтохын эсрэг вакциныг шинээр бүтээжээ. Энэ талаар “Human Gene Theragy” сэтгүүлд нийтэлсэн байна. Уг вакциныг анх амьтны биед туршсан бөгөөд дархлааны системийг сайжруулснаар бие аргонизмын хар тамхи шаардахыг багасгах үйлчилгээтэй гэдгийг нь олж тогтоожээ. Вакцинд байх уургийн нэгдэл бүхий вирус нь туршилтад орсон хулгануудын тархинд үйлчилж, хар тамхи нэхэх зуршлыг сааруулсан гэнэ. Харин хүн дээр хэзээ турших талаар тус хүрээлэнгийн удирдлага мужийн амбан захирагч болон холбогдох хүмүүстэй холбогдож удахгүй шийднэ гэдгээ мэдэгдсэн аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )