Америкийг Зомбийн тахал бүрхэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын иргэдийг Майамийн махчны тухай мэдээ цочирдуулсан билээ. Тэрээр гэгээн цагаан өдөр хүмүүсийн нүдэн дээр амьд хүний нүүрнээс зулгааж идсэн байна. Иймэрхүү тохиолдол ганц энэ төдий биш, зомбийн аюул улс орныг нөмрөөд байна хэмээн  Digital Journal мэдээлжээ.

Майамийн энэхүү аймшигт явдлаас долоо хоногийн дараа Луизиана мужид адил төрлийн гэмт хэрэг гарчээ. Мөн саяхан Майамид 21 настай, орон гэргүй Брендон Делон гэгч залуу хажуугаараа өнгөрч явсан хүн рүү дайрч, саатуулахаар хүрч ирсэн хэв журам сахиулагчийг хазахаар оролдсон байна. Түүнийг цохихыг оролдсон хүн рүү тэрээр “чамайг хэзээ нэгэн цагт олж, идэх болно” гэж хашгирчээ.

Шоронгийн камерт байхдаа толгойгоороо төмөр сараалж мөргөн гэмтээж эмчилгээнд орох үед нь цусны шинжилгээ авахад банн цэвэрлэдэг давсан дээр суурилсан нэгэн химийн бодис илэрчээ. Тэр нь “Үүл-9” хэмээх хачин нэртэй хар тамхины төрөл болох нь тогтоогдож, энэ нь хүмүүсийг Зомби болгоход нөлөөлөх хүчин зүйл болж байна хэмээн шинжээчид үзжээ.

Энэ зуны бас нэгэн зомбигоор канадын порно жүжигчин Лука Маньота тодорчээ. Тэрээр өөрийн танилыг хороон цогцосны хэсгийг идсэн хэрэг гарсан билээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4(103.212.119.138) 2024 оны 09 сарын 08

Худ худ

1  |  2
Иргэдэд(66.181.161.111) 2024 оны 10 сарын 19

Энэ үнэн Америкийн нэгдсэн төв буганаас зомби тахал гарган илрүүлсэн. 2050он гэхэд зомби буга зомби хүн болно гэсэн судалгаа илэрчээ. Хоол хүнс, зэвсэгээ сайн бэлдэхгүй бол болохгүй шүү

3  |  1
Т(66.181.161.179) 2024 оны 10 сарын 19

Худлаа байлгүй дээ

5  |  1
Зочин(202.126.89.246) 2024 оны 09 сарын 08

Худлаа байлгүй дээ\n

8  |  0
Top