Лондоны зуны олимпийн наадмыг тохиолдуулан алдарт "AskMen" сэтгүүл эрчүүдийн хамгийн их таалдаг хотын жагсаалтыг гаргахад тус хот шалгарчээ. Тэндэх шөнийн амьдрал, Спорт, үзвэр үйлчилгээ, зугаа цэнгээний газрууд, хоол унд болон охид хүүхнүүд нь лондончууд болон дэлхийн эрчүүдээс "сайхан" гэсэн үнэлгээг бусад хотоос илүү авчээ. Олимпийн”” наадмаас шалтгаалж Лондонд байр, хоол зэрэг бүх юмны үнэ нэмэгдэж, олдоц нь ховордсон ч эрчүүдэд энэ нь асуудал биш бололтой бүхнийг "ок" гэсэн байна. Харин дэлхийн чансааны хоёрт бичигдсэн Энэтхэгийн Мумбай хотод бараа, үйлчилгээний үнэ хямд аж. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтад тогтмол дээгүүрт бичигддэг Лондоноос хэд дахин хямд юм байна.
Тэгвэл жагсаалтын гуравт Бразилийн Рио-де-Жанейро хот оржээ. Адал явдлын эрэлд хатагсдын хөлд байнга дарагддаг энэ хот удахгүй дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй хот болно. Учир нь 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрхийг Бразил авсан юм. Мөн 2016 оны зуны олимпийн наадам ч тус хотод болно. Ингэснээр ирэх жилүүдэд эрчүүдийн хамгийн дуртай хотоор шалгарах магадлалтай. Учир нь Лондон хотын олимпийн наадмын хөлд дарагдсан байдал эрчүүдээс илүү үнэлгээ авчээ.
Харин эрчүүдийн дуртай хотын жагсаалтад тогтмол багтдаг Вашингтон, Шанхай хот дөрөв, тавдугаар байрт оржээ. Вашингтон ажил хэрэгч, Шанхай зугаа цэнгээтэй байдлаараа эхний тавд орсон бол зургаа, долдугаар байрыг Вьетнамын Хо Ши Мин хоол унд, Испанийн Барселона хөлбөмбөг, наран шарлагын газраараа авчээ. Харин загас агнуур, цасан спортын үйлчилгээгээрээ Канадын Ванкувер, дэлхийн хамгийн шилдэг зоогийн газар, кафе болон тэндэх янаг хүүхнүүдээрээ Данийн Копенгаген шилдэг аравт багтжээ. Харин эрчүүдийн хамгийн их таалдаг хотоор удаа дараа шалгарсан Аргентиний Буэнос-Айрес энэ удаад 11-т бичигджээ. Тус хот сайхан хүүхнүүдээрээ алдартай ажээ.
Эх сурвалж: "Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )