2 онгоцны осол болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Өнөө өглөө Оросын Екатеринбург, Санкт-Петербургт хоёр онгоцны осол зэрэг шахуу болжээ.

"Ютэйр" авиакомпанийн Boeing 737-300 онгоц Екатеринбургийн Кольцова нисэх буудалд ослын буулт хийжээ. Уг онгоц нь Тюмень-Москва гэсэн чиглэлээр нисэж явсан аж.

87 зорчигч, экипажийн 7 хүний бүрэлдэхүүнтэй байсан ба азаар хүний амь эрсдээгүй байна.

Онгоцны ослын шалтгааныг тусгай комисс шалгаж байна гэж нисэх буудлын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Мөн Петербургээс Москва руу нисэж явсан АН-148 онгоц галын дохиолол ажилласны улмаас Пулковод буцаж буужээ. Зорчигчдын тээшний хэсэгт асуудал үүсэн дохио өгсөн байна. Одоогоор Пулковогийн техникийн албаныхан үзлэг шалгалт хийж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top