Өнөөдөр Виктор Цой 50 нас хүрэх байлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

“Кино” хамтлагийн ахлагч Виктор Цой зөвхөн рок од төдийгүй бүхэл бүтэн нэг үеийн бахархал билэг тэмдэг болж байсан билээ. Түүний “Мы ждем перемен” дуу 80-аад оны залуучуудын сүлд дуу байсан юм. Хэдийгээр Виктор Цой олон жилийн өмнө тэнгэрт хальсан боловч шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүрхэнд үүрд 28 настай мөнхийн залуугаараа үлдсэн билээ.

1990 оны 6-р сарын 24. Лужникт Зөвлөлт орны сүүлчийн баатар тоглож байлаа. 40 мянган билет зарагдсан боловч даруй 20 мянга илүү үзэгчид нэмэгдсэн байв.Энэ бол киноманийн эхлэл бөгөөд Виктор Цойн сүүлчийн концерт байсан юм. Тэрээр 50 биш, 28-хан настай байсан ба тэр л эгэл даруухан төрх нь хар-цагаан зурагнууд дээр буулгагдан үлджээ.

Өнөөдөр энэхүү зурагнуудаар Петербургийн гудамж талбай дүүрсэн байна.  

Хамгийн гол нь Виктор Цой өөрийн дуунуудаараа шударга үнэнч байхыг уриалсан цогтой тэмцэгч   байсан билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top