Иркутск мужийн Осинскийн районд нутгийн оршин суугчид болон хятад ажилчдын дунд 50-70 хүн хамарсан томоохон зодоон болжээ.
Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаа хятад ажилчид болон нутгийн иргэдийн хооронд модон материалын үнэ ханшийн үл тохиролцооноос маргаан үүсэж даамжран олныг хамарсан зодоон болж хувирчээ.
Хятадууд эхэлж тэдний машиныг трактороор дайран, хариуд нь хятадуудын хөрөө рамыг шатааснаар зодоон үүссэн аж.
Зодооны явцад хэн нэгэнд ноцтой гэмтэл учраагүй ба харин “Бусдын эд хогшлыг санаатайгаар гэмтээсэн” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )