Хоёр залуу зулын гол болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

 

Уржигдар Түвдийн Цатод хотод 22 настай Наван Норпал, 24 настай Тензин Калдруп нар өөрийгөө зулын гол болгожээ. Тензин Калдрупын хувьд түлэгдэлт их байсан бөгөөд газар дээрээ нас барсан байна. Харин Наван Норпалын биеийн байдал хүнд байгаа бөгөөд түүнийг Зилкар сүмд авчирсэн гэнэ.  

Залуус зулын гол болохоосоо өмнө гэрээслэл бичсэн бөгөөд гэрээслэлд “Хятадын хараан дор Түвдүүд гутамшигтайгаар амаа боолгуулж байна. Түвдийн ард түмний эрх чөлөөг хорьж, дарлалаа зогсоохыг шаардаж байна. Дэлхий нийт энэ асуудалд анхаарлаа хандуулна уу“ хэмээжээ.

Талийгаач Тензин Калдруп

Наван Норпал

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top