Джонни Депп эхнэртээ 157 сая доллар төлөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Джонни Деппийн төлөөлөгчийн мэдэгдснээр тэр өөрийн эхнэр болох Францын дуучин Ванесса Парадигаас салахаар болжээ. The Sun, Daily Mail зэрэг хэвлэлүүдэд мэдээлснээр тэрээр албан ёсны бус эхнэртээ 157 сая доллар төлөхөөр болсон байна.

Ингэснээр энэхүү салалт нь гэр бүл болоогүй оддын түүхэнд хамгийн үнэтэй салалтын нэг болох аж.

Мөн зарим нэгэн эх сурвалжид мэдээлснээр 2010 онд Джонни Депптэй хамт “Ромовын өдрийн тэмдэглэл”-д тоглосон 26 настай жүжигчин бүсгүй Эмбер Хёрд сүүлийн үед Деппийн тоглож буй ”Ганцаардсан рейнджер” киноны зураг авалтын талбайд байн байн ирж уулзах болжээ.

Хэдийгээр энэ жүжигчин бүсгүй зөвхөн эрчүүдийг сонирхох төдий бус удаан хугацаанд зураач, фото зурагчин эмэгтэй Тасия ван Ритэй уулздаг байсныг бүгд мэддэг бөгөөд одоо харин Джонни Деппийн эхнэрээсээ салах гол шалтгааны эзэн боллоо хэмээн үзэж байгаа аж. Депп хамт зугаалж байхын тулд түүнд зориулж үнэтэй морь хүртэл худалдаж авч өгсөн байна.

Джонни Депп, Ванесса Паради нарын хайрын түүх 14 жилийн өмнө эхэлсэн бөгөөд хөнгөн хийсвэрдүү Холливудын жүжигчнийг ихээхэн өөрчилсөн байна. Тэрээр үлгэр жишээ гэрийн эзэн, хоёр хүүхдийн аав болж хувирчээ. Тэдний охин Лили Роуз 13, хүү Джек 10 настай ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top