Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари хууль тогтоох дээд байгууллагыг зарлан хуралдуулж шинэ Ерөнхий сайдаа өнөөдөр томилно. Тиймээс тус хуралдааныг өнөөдөр хийхээр боллоо гэж парламентийн төлөөлөгч Мехүүб Гармайн мэдэгджээ. Ерөнхийлөгч Асиф Али Зардари Пакистаны ардын намын ахмад гишүүдтэй уулзахын тулд Орост хийх аялалаа хойшлуулсан байна. Пакистаны төв телевизийн мэдэгдсэнээр Пакистаны Ардын намаас Макдүүм Шахабудинийг нэр дэвшүүлсэн байна. Түүнийг олон жил парламентийн гишүүнээр сонгогдон ажиллаж, хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байсан улс төрийн туршлагатай гэж нам нь дүгнэсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд тус улсын дээд шүүхийн шийдвэрээр Ерөнхий сайд асан Гиланиг огцруулсан юм.
Т.Анхбаяр
Сэтгэгдэл ( 0 )