Энэтхэгийн Сангийн сайдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Нэгдсэн  дэвшилт холбооны намуудын эвслээс Энэтхэгийн Сангийн сайд Пранаб Мухержийг тус орны Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлсэн байна. Сүүлийн үед шүүмжлэлд нэлээд өртөөд байгаа 77 настай сайд нэр дэвшихээр болсон учир албан тушаалаас энэ сарын 24-ний дотор өгөх ёстой. Ерөнхий сайд Манмохан Сингхийн өргөөнд болсон эвслийн лидерүүдийн уулзалтын дараа түүнийг нэр дэвшүүлэх нь тодорхой болов. Эвслийн дарга Соня Гандийн өгүүлснээр Мухержи ихээхэн дэмжлэг авах бололтой. Одоогоор хэн түүнийг орлон Сангийн сайд болох нь тодорхойгүй байгаа аж. Энэтхэгийн ерөнхийлөгчийн тушаал нь билэгдлийн чанартай бөгөөд засаглалд төдийлөн их эрх мэдэлтэй бус. Ерөнхийлөгчийг парламентын хоёр танхимын тусгай сонгогчид, мөн зарим мужуудын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид  сонгодог. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт есөн жилийн дотор хамгийн доод хэмжээнд хүрсэн учраас сүүлийн саруудад Мухержи ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байгаа. Энэ жилийн эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дөнгөж 5,3 хувьтай байсан юм. Пранаб Мухержи нь Бенгалийн нэгэн Брахманы давхаргийн язгууртан гэр бүлээс гаралтай, улс төрийн карьер 1962 онд эхлүүлж, 1982 онд Сангийн сайдаар анх томилогдож байсан юм.

Т.Анхбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top