Сэм Уитвикиийн дүрээр энэ кинонд тоглодог 26 настай жүжигчин Шайа ЛаБаф өөрийгөө олон талын авьяас чадвартай гэдгээ нээн харуулахын тулд ямар ч эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байгаа гэжээ. Тэрээр саяхан Исландын Sigur Ros хамтлагийн нэгэн клипэнд шалдан байдалтай тогложээ.
Энэхүү клип нь зөвхөн одын “нүцгэлэлтээс” гадна өөр бусад олон зүйлээрээ онцлогтой сайн бүтээл болсон аж.
Шайа ЛаБаф “Transformers”-ын чөлөөт цагаараа жүжигчин, найруулагч, продюссерийн ажлыг зэрэг гүйцэтгэн үзэгчдийг гайхшруулж байв. Тэрээр хоёр алуурчны өдөр тутмын амьдралын талаар өгүүлдэг “Маньяк” /2011/ богино хэмжээний киноны ерөнхий найруулагчаар ажилласан байна. Энэ онд Каннын кино наадамд Howard Cantour.com хэмээх богино хэмжээний бүтээлээрээ оролцжээ.
Мөн Шайа зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан Мэрилин Мэнсоны “Born Villain” хөгжмийн бүтээлд клип хийсэн ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )