Аделийн дууг сонсоод хэвтэрт байсан охин ухаан оржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Сүүлийн үед өвөрмөц хийгээд гайхалтай хоолой, дууны өнгө аясаараа хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн дуучин бол Адель юм. Сэтгэл хөдлөлөө шингээсэн түүний дуу олон хүнийг хүнд хэцүү сэтгэлийн зовлонгоос ангижруулсан гэдэг. Хэвтэрт ухаангүй байсан Шарлот Нейв хэмээх охин түүний дууг сонсоод гэнэт ухаан оржээ. Долоон настай охин цус харвалтын улмаас ярих, харах чадвараа алдаж, хоёр удаа хагалгаанд орсны дараа эмч нар түүнийг бүрмөсөн комд орж болзошгүй гэж оношилсон.

Ээж Лейла салах ёс хийхээр түүний өрөөнд ороход охин ухаангүй байсан гэнэ. Энэ үед радиогоор Аделийн “Rolling in the Deep” дуу явж байсныг түүний ээж даган чангаар дуулж эхэлтэл охин гэнэт ухаан орж инээмсэглэжээ. Охин дуучин Аделийн шүтэн бишрэгч бөгөөд дээрх дуунд нь илүү дуртай байж. Хоёр сарын дараа охин явж, ярьж чаддаг болсон. Түүний эмчлэгч эмч нар хэлэхдээ “Урьд нь хэзээ ч ийм зүйлтэй таарч байсангүй. Энэ бол үнэхээр гайхамшиг” гэж байв. Харин түүний ээж хэлэхдээ “Эмч надад охинтойгоо салах ёс хийх хэрэгтэй гэхэд бяцхан охиноо үүрд алдлаа л гэж бодсон. Үнэхээр ийм санаанд оромгүй гэнэтийн зүйл болно гэж бодсонгүй. Миний охины амь нас энэ гайхамшигтай дууны хүчээр аврагдлаа” гэжээ.

Д.Шинээ       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top