Хятадын Цинхай мужид хоёр төвд хүн өөрийгөө шатаасан тухай идэвхтэн бүлгүүд болон хятадын үндэсний хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ. Нэг хүн нь амиа алдаж, нэг хүн хүнд шархадсан байна. Хятадын ноёрхлыг эсэргүүцэж өнгөрсөн жил 35 гаруй төвд хүн өөрийгөө шатаасан ба ихэнх эсэргүүцэгчид нас барсан аж. Идэвхтэн бүлгийн мэдээлж байгаагаар тэдгээр залуус хориод настай байжээ. Тэд өөрийгөө шатаах үед Төвдийн далбааг барьсан байлаа. Нэг нь тус нутгийн малчин, нөгөө нь өөр мужийн мужаан байсан байна.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )