“Талибан” хөдөлгөөний хэсэг дайчид Афганы нийслэлийн захад Карга нуурын дэргэд орших зочид буудал руу дайрч хүмүүсийг барьцаалсан байна.
Тус зочид буудалд хуримын баяр ёслол болж байжээ. Дэлбэрэх бөмбөг,галт зэвсэгтэй гурван алан хядагч буудалд нэвтрэн хамгаалагчид, нэмэлт хүчээр ирэгсэдтэй буудалцан хүүхэд эмэгтэйчүүд голдуу хүмүүсийг барьцаалсан аж.
Цагдаагийнхны мэдээллээр тэд олзныхныг зовоон, зарим хэсгийг нь хороож эхэлжээ. Афганы хүчний байгууллагынхны зүгээс барьцааны хүмүүсийн амь настай холбоотойгоор шийдвэртэй ширүүн алхам хийж болохгүй байгаа ажээ.
Талибчуудын мэдэгдэж буйгаар гэгээн мусульманы ёсыг зөрчин Баасан гаригт баяр цэнгэл хийлээ хэмээн афганы болон гадаадын баячуудыг эсэргүүцэж байна хэмээжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )