Челябинск мужийн “Урал” авто зам дээр том хэмжээний авто осол болжээ. Олон машин өртсөн энэхүү хүчтэй осол замын видеокамерт бичигдсэн аж.
Тухайн үед “Урал” авто зам дээр бага хэмжээний түгжрэл үүссэн байжээ. Олон тоннын хүнд даацын М5 Volvo Truck ачааны машины жолооч нилээн оройтон дөхөж ирээд машинуудыг харсан ажээ. Ингээд тоормозлосон боловч ажиллагаагүй болж, асар хурдтайгаар гурван жижиг тэрэг, чиргүүлтэй Камаз машиныг хуу хаман дайрсан байна.
Дайралт асар хүчтэй байснаас өртөгдсөн машинууд бараг цаас шиг шидэгдсэн ажээ. Азаар нэг жолооч шатаж буй машинаасаа үсэрч гаран амьд үлдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )