Мексикт болсон их 20-ын уулзалтын үеэр Япон улс, ОХУ Өмнөд Курилын арлын талаар хэлэлцээгээ сэргээх тухай тохиролцоонд хүрсэн байна. Энэ үеэр Японы ерөнхий сайд Ёшихико Нода ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд “манай улсад хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамийн дараа бидэнд дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж акита-ину хэмээх ховор үүлдрийн гөлөг бэлэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд ховор үүлдрийн гурван нохойтой бөгөөд бүгд бэлэгнийх аж. Хамгийн алдартай нохой нь Конни хэмээх нэртэй лабродор зүсмийнх юм. Сонирхуулахад, 2008 онд Японы ерөнхий сайд Таро Асо ОХУ-ын Медведевийг Перуд айлчлах үеэр хүүд нь Дораэмон хэмээх алсын удирлагатай нисдэг робот муур бэлэглэж байжээ.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )