Брэд Питтийн харш лесбичүүдийн “үүр” болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

Жүжигчин, телевизийн хөтлөгч эмэгтэй Эллен ДеДженерис, жүжигчин бүсгүй Портия Де Росси нар кино-од Брэд Питтийн байшинг худалдаж авчээ.

Холливудын секс-билэг тэмдэг Питт тэднээс 14 сая доллар салгахыг оролдсон боловч хүүхнүүд 12 сая болтол нь буулгаж чадсан байна.

53 настай Эллен, 38 настай Портия нар 2008 онд Калифорни мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрдөг болонгуут гэрлэсэн ажээ. Хосууд өмнө нь 49 сая долларын үнэтэй харшид амьдарч байсан ба эдийн засгийн хямралтай энэ үед зардлаа танахаар шийдэн байраа багасгасан бололтой.

Хоёр байшингаас бүрддэг Питтийн энэхүү харш Номхон далайн эрэг дээр оршдог юм байна. Талбайн хувьд бүсгүйчүүдийн өмнөх ордноос бага боловч ямартаа ч Эллен, Портия болон тэдний гурван нохой, дөрвөн мууранд хангалттай хүрэлцэхээр зайтай ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top