Грекийн улс төрийн шинэ бодлого

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн “Грекийн улс төрийн системийн шинэ эрин эхэллээ” хэмээн Ерөнхий сайд Антонис Самарис мэдэгдлээ. Учир нь анх удаа эвслийн үндсэн дээр байгуулагдсан Грекийн шинэ Засгийн газрын хийх эхний ажил нь цалин бууруулах гэнэ. Сайд нарын танхимын гишүүдийн цалинг дор хаяж 30 хувиар бууруулахын зэрэгцээ машины хэрэглээг ч бууруулах аж. Мөн сайд нар хэвлэл мэдээллийнхний өмнө аль болох бага ярьж, хэлэх үгээ сайд нарын танхимтай уялдуулж байхыг Ерөнхий сайд Антонис Самарис уриалжээ. Үүнээс хойш Грекийн Засгийн газрын хуралдаан хаалттай горимоор явагдах юм байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top