Экс Ерөнхий сайд авлигын хэргээс болж өөрийгөө бууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Румыны Ерөнхий сайд асан Адриан Нэстасе амиа хорлохоор оролджээ. Тэрээр 2012 оны нэгдүгээр сард шүүхээс түүнийг авлигын хэрэгт буруутган хоёр жилийн хорих ял оноосон байна. Мөрдөн байцаалтын явцад Адриан Нэстасе 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо Румыны бизнесмэнүүдээс өөрийн мэдэлд 1.7 сая ам.доллар авсан нь тогтоогджээ. Нэстасе хэргээ хүлээгээгүй бөгөөд шүүх ажиллагааг “улс төрийн өшөө авалт” гэж нэрлэсэн байна. Тус улсын Дээд шүүх өнгөрсөн лхагва гаригт түүний давж заалдсаныг авч үзэлгүйгээр ялыг хэвээр үлдээж, Ерөнхий сайд асныг шорон руу шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Тэрээр Дээд шүүх түүнд оноосон авлигын хэргийг баталсан шийдвэр гаргасны дараа амиа хорлохоор оролджээ. Цагдаагийнхан түүний гэрт очих үеэр өөрийнхөө хүзүүг гар буугаар буудсан байжээ. Настасе одоо эмнэлэгт байгаа бөгөөд түүний биеийн байдал хяналтад байгаа гэж одоогийн Ерөнхий сайд Виктор Понта хэлжээ. Адриан Нэстасе 2000-2004 онуудад Румыны Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялагдсаны дараа парламентын доод танхимын даргаар ажиллаж байгаад мөн авлигын дуулианы хэргээр 2006 онд албан тушаалаасаа огцорсон аж.

Д.Шинээ  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top