Украины Донецк хотын “Донбасс Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон Испани-Францын тоглолтонд Испаничууд 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожин Евро тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын 19 дэх минутад хагас хамгаалагч Хаби Алонсо бөмбөгийг толгойгоороо мөргөн өрсөлдөгчийнхөө хаалганы зүүн буланд цохин эхний гоолыг оруулж, хоёр дахь гоолыг мөн Алонсо тоглолтын эцсийн мөчид оруулан гайхалтай амжилтыг үзүүллээ.
Дашрамд дурдахад, энэхүү тоглолт нь 30 настай Хаби Алонсогийн Испанийн шигшээ багт тоглож байгаа 100 дахь удаагийн онцгой тоглолт байжээ.
Испаничууд хагас шигшээд Португалийн багтай тулалдах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )