48 настай Маша Распутина хүүхэд төрүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 24

Оросын нэрт дуучин бүсгүй есдүгээр сард гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа аж.

Дуучин бүсгүй, түүний нөхөр бизнесмен Виктор Захаров нар энэ талаар нэлээн удаан хугацаанд нууцалж байсан ба саяхнаас ил тодоор мэдэгджээ. "Экспресс-газета" сонины мэдээлснээр Виктор Захаров нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо түүний эхнэр Маша Распутина хүүхэд төрүүлэх гэж байгаа тухай мэдэгджээ.

Тавдугаар сарын 18-нд өвөрмөц хоолойтой дуучин бүсгүй маань 48 насны төрсөн өдрөө тэмдэглэх үеэр түүний уран бүтээлийн эртний анд Филипп Киркоров түүнийг дэмжин хижээлдүү наснаасаа айж эмээлгүй хүүхэд төрүүлэх гэж байгаа нь маш сайн хэмээн урам зориг хайрлажээ.

Дашрамд өгүүлэхэд, Маша Распутина хоёр хүүхэдтэй. Бага охин Мария нь одоогийн нөхрийн хүүхэд бөгөөд 12 настай, харин том охин Лидиятай маш зөрчилтэй харьцаатай байдаг ажээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top