“Реал” клубийн тоглогч, Португалийн шигшээ багийн ахлагч 27 настай Криштиан Роналдо, түүний сүйт бүсгүй 26 настай загвар өмсөгч Ирина Шейк нар хуримын өдрөө тогтоожээ.
Португалийн сайхан залуу Роналдогийн шүтэн бишрэгч сая сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийн горьдлого тасарч, хөл бөмбөгийн фанат хүүхнүүдийн хувьд “хар өдөр” боллоо хэмээн хэвлэлүүдэд бичжээ.
Тэдний хуримын ёслол Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дууссанаас хойш 11 хоногийн дараа буюу долоодугаар сарын 12-ны өдөр Порто Санта арал дээр болох ажээ.
Криштиан Роналдо өнгөрөгч хоёрдугаар сард Дэвид Леттерманы шоунд оролцож байх үед нь Ирина Шейкт гэрлэх санал тавьсан байна. Тэрээр рекламанд тоглож байхдаа танилцснаас хойш жил хагас гаруй хугацаанд найзалж байгаа ажээ. Тэдний харьцаатай байсан энэ хугацаанд олон зүйл болж өнгөрчээ.
Жишээ нь Роналдо тээгч эхийн тусламжтайгаар хүүхэд төрүүлсэн байна. Хайрт залуугаа хүүтэй болсон мэдээг загвар өмсөгч бүсгүй нулимстай хүлээн авчээ. Гэвч дурлалт хосууд энэ талаар хэл амаа ойлголцон хамт амьдрахаар шийдсэн байна. Хэвлэлүүдэд өгүүлж буйгаар секси супер-модель бүсгүй бяцхан Роналдотой их нийцтэй харьцаатай байгаа ажээ. Аавыг нь тэмцээнд оролцож байх үед болон гэр бүлээрээ зугаалах үед бяцхан хүүг хэрхэн асарч байгааг нь папарациуд нэг бус удаа зургийг нь авч байсан байна.
Мөн дурлалт хоёр од маань сурвалжлагчдын камер, хүмүүсийн нүднээс ч үл эмээн спортын тэмцээнүүдийн үед болон гадаа гудамжинд хүссэн үедээ чөлөөтэй үнсэлцдэг ажээ.
Пэрис Хилтон, Ким Кардашьян, Джемма Аткинсон гэх мэт өмнө нь харьцаатай байсан цуутай сайхан бүсгүйчүүдийг нь умартуулж чадсан Ирина Шейк үнэхээр “тасархай” бүсгүй бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )